Сайн байцгаана уу! Намайг Александр Бакалов гэдэг. Манай баг нь Монголд Google Maps-ийг сайжруулан хөгжүүлэхийн тулд шаргуу ажиллаж байгаа. Үүний үр дүнд бид Гүгл карт дээр хэрхэн өөрчлөлт оруулах болон төрөл бүрийн объектуудыг нэмж оруулах талаар нарийвчилсан зааврыг та бүхэндээ бэлтгэн хүргэхээр шийдлээ.
Google-ийн зургуудыг өөрчилж, засварлах нь бага зэргийн бэлтгэл шаарддаг боловч зарчмын хувьд хүндрэлтэй зүйл огт байхгүй. Нийтлэл маань анхлан суралцагчдад зориулсан учир зааврын турш би олон удаа давтаж, хичээнгүйлан тайлбарлана. Нийтлэлийн хэсэг бүр нь хийх ёстой алхмуудыг маш тодорхой тайлбарласан учир та сонирхсон хэсгүүдийн мэдээллээ сонгон уншихад маш ойлгомжтой байх болно.
1 - Google Maps дээрх объектуудын гол төрлүүд
Эхлээд таны Google Maps дээр байршуулж сурах объектын төрлүүдийг авч үзэцгээе. Ийм объектын төрөл карт дээр олон арав бий. Гэхдээ би тэдний дотроос хамгийн хэрэгцээ, шаардлагатайг нь дурдъя:
1 - Авто машины замууд /нэг чигийн ба эсрэг урсгалын хөдөлгөөнтэй/:
2 - Байшин барилгууд:
3 - Парк, талбай ба ердийн ногоон бүсүүд:
4 - Явган зорчигчийн ба дугуйн замууд:
5 - Зогсоолууд:
6 - Байшин барилгуудын хаягууд:
2 - Ажиллагааны үе шатууд
1 - Объектын талаарх мэдээллийг Google My Maps дээр байршуулах. Энэ үе шатанд бид объектын хэлбэр дүрсийг Google Maps дээр зурахаас гадна объектын талаарх зайлшгүй шаардлагатай мэдээллээр холбогдох талбарт бөглөнө.
2 - Объект бүхий өгөгдлийн санг Google-д байршуулах. Үүний тулд бид Google Maps Content Partners Panel-ийг ашиглана. Энд бид объектын төрлийг сонгох бөгөөд тэд чухам яаж харагдах ёстой талаар тодорхой мэдээллийг Гуглийн ажилчдад өгнө.
3 - Google-ийг шалгаж байх үеэр мэдээллийг тандах. Шалгалтын үеэр Гуглийн дэмжих албаны мэргэжилтнүүд олон нэмэлт мэдээлэл шаарддаг учир тухайн асуултуудад хариулахдаа бэлтгэх хэрэгтэй. Байршуулж буй объектын тооноос хамаарч шалгалтын хугацаа дунджаар 2 хоногоос хэдэн сар хүртэл үргэлжилдэг.
4 - Google таны оруулсан мэдээллийг олон нийтэд харагдуулахаар байршуулсны дараа дахин шалгах. Google мэдээллийг бидний анхлан хийж явуулснаас өөрөөр нийтлэх нь маш олонтаа байдаг. Иймээс мэдээлэл Google Maps дээр хэрхэн харуулсныг шалгаж, хэрэв алдаатай харуулсан тохиолдолд мэдээллийг дахин засч залруулах нь чухал юм.
3 - Google хэрхэн гео өгөгдлүүдийг шалгадаг вэ
Google Maps нь дэлхийн хамгийн эрэлт хэрэгцээтэй газрын зураг зүйн үйлчилгээ мөн. Гэсэн хэдий ч Google-ийн тэдний газрын зургуудын талаар маш их гомдол гардаг. Хүмүүс объектуудын мэдээллийг илгээхдээ нэг бүрчлэн нарийн оруулдаг хэдий ч Гүүгл өөрийн үзэмжээр тэрхүү мэдээллийг оруулчихдаг. (хиймэл дагуулын зургийг үндэслэн хиймэл оюун ухааныг ашиглан оруулах ч боломжтой). Энэ нь өөрчлөлт оруулах процессыг удаашруулан улам хүндрэлтэй болгодог - өөрчлөлтүүд бидний төлөвлөсөн байдлаар харагдах хүртэл тэдгээрийг 2-3 удаа байршуулах ч тохиолдол гардаг.
_Гугл зүлгийг байшинтай андуурсан жишээ дээр байна. Ингэхдээ гугл зүүн тал руу харсан том цагаан байшинг анзааралгүй орхижээ
_
Ийм учир та туслах албаныхантай идэвхтэй ярилцах ба ижил бүсийг зурагт хэд хэдэн удаа байршуулахад бэлэн байх хэрэгтэй. Гэвч эдгээр хүндрэлийг үл харгалзан Google Maps нь дэлхийн хамгийн алдартай зургуудын нэг байсаар байна. Тиймээс түүнтэй ажиллаж чадах л хэрэгтэй.
*Гэхдээ бүгдээрээ гомдоллохоо болиод харин сайжруулахад шаардлагатай холбоосууд болон хэрэгцээтэй тайлбаруудыг дор оруулъя:
*
1 - Энд Google Maps-д байршуулах мэдээллийг бэлтгэхэд хэрэгтэй техникийн шаардлагууд харуулъя. Мэдээлэл цуглуулж эхлэх болон өгөгдөл үүсгэхээсээ өмнө тэдгээрийг анхааралтай үзээрэй.
2 - Таны байршуулалтыг боловсруулах үеийн статусын төрлүүд. Та Google Maps Partners Panel-д мэдээллээ байршуулсны дараа таны мэдээлэл статустай болно. Тэр нь таны мэдээллийг шалгах явц хир хурдацтай буйгаас хамаарч өөрчлөгдөж болно.
Мэдээлэл байршуулах статусын үндсэн төрлүүд:
**
**- Under review (Шалгагдаж байна) - таны байршуулалт одоо шалгагдаж буйг заана. Гугл хурдан эсвэл удаан шалгаж болно. Миний туршлагаас үзэхэд энэ нь хамгийн түрүүнд хэмжээнээс хамаардаг. Хэрэв та нэг байшин ачаалсан бол түүнийг өдөрт нь шалгаж болно. Харин хэдэн мянган байшинг бол хэдэн сараар шалгаж болно.
- In Use (Ашиглаж байна) - Гугл таны мэдээллүүдийг шалгасан ба тэд удахгүй нийтийн зураг дээр харагдахыг заана. Хугацааны хувьд асар их ялгаа бий. Мэдээллүүд шууд эсвэл энэ статусыг авсны дараа 2-3 долоо хоногийн хугацаанд харагдаж эхлэх болно. Хэрэв 3 долоо хоногийн дараа мэдээлэл харагдахгүй эсвэл бүтэн харагдахгүй байвал тусламжийн албанд бичих шалтгаан болно.
- Not Used (Ашиглаагүй) - энэ нь таны мэдээллээс татгалзсаныг заана. Голдуу туслах албанаас татгалзсан шалтгааныг хэлэх боловч тайлбар нь тодорхой бус байх нь олонтаа тохиолдоно. Ийм учир туслах албанд дахин бичиж, яагаад таны байршлыг хүлээн аваагүй талаар тодорхой тайлбар өгөхийг хүсэхээс бүү нэрэлхээрэй.
- Parked (Хойшлуулсан) - энэ бол миний хамгийн дургүй статус. Үүнийг таны мэдээлэл энэ бүсийн Google Maps-д зүгээр л хэрэггүй байх эсвэл Гуглд их хэмжээний мэдээллийг боловсруулах ажилтнууд хүрэлцээгүй байвал олгодог.
Жишээ нь, манай баг нэг хотын хаягнуудыг /хэдэн арван мянган хаяг/ байршуулж байхад Гугл мэргэжилтэн хүрэлцээгүй хэмээн тайлбарлаад бидний байршилд тийм статус “Parked” өгсөн бөгөөд түүнийг 4 сарын хугацаанд өөрчлөөгүй юм. Дараа нь тэд даалгавраа хүлээж авсан ба статусыг “Under review” болгож сольсон билээ.
3 - Туслах албанд тикет үүсгэж болох Холбоос. Байршуулалтаа хурдасгахын тулд энэ хэрэгслийг аль болох байнга ашиглаж байгаарай
4 - Өөрийнхөө мэйлийг шалгаж байхаа мартуузай. Гугл таны мэдээллийг шалгасныхаа дараа таны Content Partners-д бүртгүүлэхдээ заасан электрон хаягаар мэдэгдэл илгээнэ. Google танд асуулт тавьснаас хойш 2 долоо хоногийн хугацаанд Та хариу өгөөгүй бол таны байршуулалтаас автоматаар татгалзах ба түүнд "Not Used" статус олгоно.
5 - Туслах албаныхантай англи хэлээр харилцаарай. Мэргэжилтнүүд зөвхөн түүгээр л харилцдаг. Хэрэв та төрөлх хэлээрээ бичвэл таны мэдээллийг боловсруулах хугацаа ихээхэн уртсах эрсдэлтэй.
4 - Google Maps Content Partners Panel-д бүртгүүлэх
Ингээд бүгдээрээ хэрэгцээтэй мэдээллээ авчихсан учир бодитоор ашиглах алхамруу шилжье. Хамгийн түрүүнд Google Maps Content Partners Panel-д хэрхэн бүртгүүлэхээс эхэлье.
Мэдээллийн бүх байршуулалт Content Partners-аар дамжина - энэ нь таны гео мэдээлэл бүхий өгөгдлүүдээ илгээх хэрэгтэй зориулалтын газар юм.
*Бүртгэлийн алгоритм дараах байдалтай:
*
1 - https://contentpartners.maps.google.com/ холбоосоор “Get started” дээр дарна:
2 - Дараа нь та бүртгэлийн хүснэгтийг бөглөнө. Гугл зураг дээр мэдээллийг хувийн ба улсын байгууллагууд оруулж болно.
3 - Эдгээр үе шатуудыг гүйцэтгэсний дараа таны өмнө үндсэн нүүр нээгдэнэ. Та чухамхүү үүгээр дамжуулан мэдээллийг Google Maps-д оруулах болно.
4 - “My Uploads“ таб дээрээс та Google Maps-т өмнө нь байршуулж байсан бүх өгөгдлийн санг харж болно. Тэнд өгөгдлийн санг байршуулсан огноо ба түүний одоогийн статус харагдана.
5 - Энэ мөрнүүдийн аль нэг дээр дарж Та байршуулалтын талаарх тодорхой мэдээллийг харах боломжтой. Түүнээс гадна доод хэсэгт нь Таны туслах албанаас асуусан асуултууд болон техникийн туслалцааны хариултуудыг харна.
6 - Шинэ өгөгдлийн санг байршуулахын тулд та энэ хэсэг дээр дарах хэрэгтэй (байршуулах алхмуудын талаар бид танд доор тодорхой ярьж өгнө):
Одоо та байршуулах панел дээрх гол хэсгүүд яаж харагдахыг ойлгож байгаа.
5 - Барилгыг Google Maps руу хэрхэн нэмж оруулах вэ
Бид одоо шаардлагатай онолыг эзэмшсэн, Content Partners-т аккаунттай болсон тул объектуудыг байршуулах ажилдаа орцгооё. Барилгуудыг байршуулахаас эхэлцгээе.
Барилга маань зураг дээр хэрхэн харагдах жишээ энэ байна:
Бид объектын периметрийг зурах болон энэхүү мэдээллийг Content Partners Panel-д байршуулах хоёр гол алхмыг доор тодорхой харуулъя. Энэхүү алхмууд бүх төрлийн объект дээр ашиглагдах нэлээн чухал хэрэгтэй алхмууд юм шүү.
5.1. - Гео өгөгдөл бүхий файлыг Google My Maps-д үүсгэнэ
1 - https://mymaps.google.com/ холбоосоор орно
2 - “Create new map" товчлуурыг дарна:
3 - Бидний өмнө Гүүгл газрын зураг нээгдэх ба бид түүн дээр дурын объектыг тавьж болно. Энд таны үүсгэсэн газрын зургийн өөрийнх нь нэр ба объектуудын давхаргын нэрийг өөрчилж болно.
4 - Зургийг “Satellite View” форматад шилжүүлэхэд энд дарна:
5 - Дараа нь бидний зураг руу оруулахыг хүсч буй барилгыг олно:
6 - Одоо бид энд дарж, энэ хэсгийг сонгох хэрэгтэй:
7 - Дараа нь энэ барилгын периметрийг зурна.
8 - Одоо бидний объект бэлэн боллоо.
9 - Одоо та үүсгэсэн барилгадаа нэр өгч энд бичээрэй. Нэр нь олон нийтэд харагдахгүй учир тийм ч чухал биш. Танд л ойлгомжтой байхад хангалттай.
10 - Объектын нэрийг хадгалсны дараа энэ гарч ирнэ:
11 - Одоо бид үүсгэсэн өгөгдлийн сангаа татаж авах хэрэгтэй
12 - Үүний тулд энд дараад, “KML/KMZ” хэсгийг сонгоно:
13 - Зөв тэмдгийг дарж, “Download”-ыг дарна:
5.2. - Өгөгдлийн санг Content Partners Panel-д байршуулах
1 - Google Maps Content Partners Panel аккаунт руу шилжье: https://contentpartners.maps.google.com/
2 - Энд дарна:
3 - Энд байршуулж буй файлынхаа нэрийг оруулж бичнэ. Энэхүү нэр нь Google Maps дээр харагдахгүй. Тиймээс үүнийг өөртөө эвтэйхэн байдлаар үүсгээрэй.
4 - Тэгээд “Data type” дээр дараад “Buildings”-ыг сонгоно.
5 - Энэ том цонхонд Та мэдээллийг чинь шалгах шинжээчдэд тайлбар өгөх боломжтой. Жишээ нь, би тэдэнд голдуу англиар бичиж, миний өгөгдлүүдийг хаанаас шалгаж болох эх үүсвэрийн холбоосуудыг тэдэнд өгдөг.
Жишээ:
6 - Дараа нь “Next”-ийг дарж байршуулах хуудас руу орно. Бидний Google My Maps-аас дөнгөж сая татаж авсан KML-файлыг сонгохдоо энд дараарай:
6 - Байрны хаягийг Google Maps-д хэрхэн нэмж оруулах вэ
Энэ хэсэгт бид хоёр төрлийн хаягжилтын мэдээлэл оруулах тухай авч үзнэ: хэрэв танай хотод гудамжаар хаягжуулдаг эсхүл гудамжны нэргүй хаягжилтын системтэй бол хэрхэн оруулахыг харуулна. /жишээ нь, бичил хорооллоор эсвэл байрны нэрээр/. Процессын хувьд бага зэрэг л ялгаатай байх болно.
Энэ нь зураг дээр ингэж л харагдах болно /хэрэв хаягжилтанд гудамж ордоггүй бол/:
Эсвэл ингэж харагдана /хэрэв хаягжилтад гудамжны нэр ордог бол/:
6.1. - Гео өгөгдөл бүхий файлыг Google My Maps-д үүсгэнэ
1 - https://mymaps.google.com/ холбоосоор орно
2 - “Create new map" товчлуурыг дарна:
3 - Бидний өмнө Гүүгл газрын зураг нээгдэх ба бид түүн дээр дурын объектыг тавьж болно. Энд таны үүсгэсэн газрын зургийн өөрийнх нь нэр ба объектуудын давхаргын нэрийг өөрчилж болно.
4 - Зургийг “Satellite View” форматад шилжүүлэхэд энд дарна:
5 - Дараа нь бидний хаягжуулахыг хүсч буй барилгаа олно /периметрийг нь бүрэн зурахын тулд барилгыгг зургийн хиймэл дагуулын хувилбараас хайсан нь дээр байдаг/
6 - Одоо бид энд дарж, энэ хэсгийг сонгох хэрэгтэй:
7 - Дараа нь энэ барилгын периметрийг зурна
8 - Одоо бидний объект бэлэн боллоо.
9 - Бид одоо хаягийн талаарх шаардлагатай мэдээллүүдийг тайлбартаа нэмэх хэрэгтэй. Хаягийг байршуулахад зайлшгүй шаардлагатай болон нэмэлт мэдээллийн жагсаалтыг Та эндээс олох боломжтой ( "Address points (Geocodes)")
10 - Барилгын хаягжилтад зайлшгүй байх мэдээлэлд:
--- Улсын нэр - STATE
--- Хотын нэр - CITY
--- Зип код /шуудангийн индекс/ - ZIP
--- Гудамжны нэр - ST_NAME
--- Байрны дугаар багтана - ST_NUM
Бусад бүх утга сонголттой бөгөөд хаягжилт олгох хурдцад ямар ч талаар нөлөөлөхгүй.
++11 - Барилгын хаягийн талаарх мэдээллийг нэмэх:
(!) 11.1 - Хэрэв танай хотын хаягжилт гудамжинд суурилсан бол та өгөгдлөө дараах маягаар бөглөх хэрэгтэй /энд жишээ байна/:
`Russia - танай улс
Irkutsk - танай хот
14251 - Зип код
Sosnovaya street - гудамжны нэр
15 - байрны дугаар`
Энэ тохиолдолд таны байран дээрх хаяг ингэж харагдана:
(!) 11.2 - Хэрэв танай хаягжилтын систем гудамжинд суурилаагүй бол /энд жишээ байна/:
`Mongolia - танай улс
Ulaanbaatar - анай хот
14251 - зип код
СБД - 2 - 32 - бүрэн хаягийн харагдац
СБД - 2 - 32 - бүрэн хаягийн харагдац /давтана/`
Энэ тохиолдолд таны хаяг ингэж харагдана:
12 - Дараа нь мэдээллээ энэ талбар луу оруулан хуулна:
++13 - Объектын нэрийн талбарт бид бичихдээ:
(!) 13.1 - Хэрэв танай хяагжилт гудамжинд суурилсан бол. Зөвхөн байрны дугаарын тоог бичнэ:
(!) 13.2 - Хэрэв танай хаягжилт гудамжинд суурилаагүй бол бид таны хаягийг бүтнээр нь бичнэ:
14 - Ингээд “Save” дээр дарна:
15 - Объектын нэрийг хадгалсны дараа энэ гарч ирнэ:
16 - Одоо бид үүсгэсэн өгөгдлийн сангаа татаж авах хэрэгтэй
17 - Үүний тулд энд дараад, “KML/KMZ” хэсгийг сонгоно:
18 - Зөв тэмдгийг дарж, “Download”-ыг дарна:
6.2 - Өгөгдлийн санг Content Partners Panel-д байршуулах
1 - Google Maps Content Partners Panel аккаунт руу шилжье: https://contentpartners.maps.google.com/
2 - Энд дарна:
3 - Энд байршуулж буй файлынхаа нэрийг оруулж бичнэ. Энэхүү нэр нь Google Maps дээр харагдахгүй. Тиймээс үүнийг өөртөө эвтэйхэн байдлаар үүсгээрэй.
4 - Тэгээд “Data type” дээр дараад “Geocodes”-ыг сонгоно.
5 - Энэ том цонхонд Та мэдээллийг чинь шалгах шинжээчдэд тайлбар өгөх боломжтой. Жишээ нь, би тэдэнд голдуу англиар бичиж, миний өгөгдлүүдийг хаанаас шалгаж болох эх үүсвэрийн холбоосуудыг тэдэнд өгдөг.
Жишээ:
6 - Дараа нь “Next”-ийг дарж байршуулах хуудас руу орно. Бидний Google My Maps-аас дөнгөж сая татаж авсан KML-файлыг сонгохдоо энд дараарай:
7 - Google Maps-д авто машины замыг хэрхэн нэмж оруулах вэ
Энэ хэсэг хамгийн дэлгэрэнгүй нь, яагаад гэвэл авто машины хөдөлгөөний асуудал хөдөлгөөнт төхөөрөмжүүдийн хамгийн тулгамдсан асуудал юм. Бид энд төрөл бүрийн замыг нэмж оруулах, хасах ажиллагаа мөн тэдгээрийн хөдөлгөөний чиглэлийн өөрчлөлтийг авч үзнэ.
7.1 - Ердийн замыг нэмж оруулах
Тийм зам зураг дээр дараах маягаар харагдана:
7.1.1 - Гео өгөгдөл бүхий файлыг Google My Maps-д үүсгэнэ
1 - https://mymaps.google.com/ холбоосоор орно
2 - “Create new map" товчлуурыг дарна:
3 - Бидний өмнө Гүүгл газрын зураг нээгдэх ба бид түүн дээр дурын объектыг тавьж болно. Энд таны үүсгэсэн газрын зургийн өөрийнх нь нэр ба объектуудын давхаргын нэрийг өөрчилж болно.
4 - Зургийг “Satellite View” форматад шилжүүлэхэд энд дарна:
5 - Одоо бид энд дарж, энэ хэсгийг сонгох хэрэгтэй:
6 - Дараа нь бид замын шугамыг газрын зураг дээр зурна:
7 - Энэ талбар дээр Та энэ гудамжны нэрийг бичиж болно (хэрэв гудамжны нэрийг зураг дээр харагдуулахыг хүсвэл)
8 - Үүсгэсэн замын зураг олон нийтэд харагдахуйц болсны дараа энэ гудамжны нэр дараах маягаар харагдана:
9 - Одоо бид үүсгэсэн өгөгдлийн сангаа татаж авах хэрэгтэй
10 - Үүний тулд энд дараад, “KML/KMZ” хэсгийг сонгоно:
11 - Зөв тэмдгийг дарж, “Download”-ыг дарна:
7.1.2 - Өгөгдлийн санг Content Partners Panel-д байршуулах
1 - Google Maps Content Partners Panel аккаунт руу шилжье: https://contentpartners.maps.google.com/
2 - Энд дарна:
3 - Энд байршуулж буй файлынхаа нэрийг оруулж бичнэ. Энэхүү нэр нь Google Maps дээр харагдахгүй. Тиймээс үүнийг өөртөө эвтэйхэн байдлаар үүсгээрэй
4 - Тэгээд “Data type” дээр дараад “Roads”-ыг сонгоно
5 - Энэ том цонхонд Та мэдээллийг чинь шалгах шинжээчдэд тайлбар өгөх боломжтой. Жишээ нь, би тэдэнд голдуу англиар бичиж, миний өгөгдлүүдийг хаанаас шалгаж болох эх үүсвэрийн холбоосуудыг тэдэнд өгдөг.
Жишээ:
6 - Дараа нь “Next”-ийг дарж байршуулах хуудас руу орно. Бидний Google My Maps-аас дөнгөж сая татаж авсан KML-файлыг сонгохдоо энд дараарай:
7.2 - Олон эгнээтэй өргөн замыг нэмж оруулъя (чиглэл бүртээ олон эгнээтэй)
Тэр зам зураг дээр ингэж харагдана:
7.2.1 - Гео өгөгдөл бүхий файлыг Google My Maps-д үүсгэнэ
1 - https://mymaps.google.com/ холбоосоор орно
2 - “Create new map" товчлуурыг дарна:
3 - Бидний өмнө Гүүгл газрын зураг нээгдэх ба бид түүн дээр дурын объектыг тавьж болно. Энд таны үүсгэсэн газрын зургийн өөрийнх нь нэр ба объектуудын давхаргын нэрийг өөрчилж болно:
4 - Зургийг “Satellite View” форматад шилжүүлэхэд энд дарна:
5 - Одоо бид энд дарж, энэ хэсгийг сонгох хэрэгтэй:
6 - Үүний дараа замын шаардлагатай хэсгийн дагуу 2 зураас татаж зурна. Зурсан 2 шугамны ачаар энд өргөн зам байгааг Google ойлгоно:
7 - Энэ талбар дээр Та энэ гудамжны нэрийг бичиж болно (хэрэв гудамжны нэрийг зураг дээр харагдуулахыг хүсвэл)
8 - Үүсгэсэн замын зураг олон нийтэд харагдахуйц болсны дараа энэ гудамжны нэр дараах маягаар харагдана:
9 - Одоо бид үүсгэсэн өгөгдлийн сангаа татаж авах хэрэгтэй
10 - Үүний тулд энд дараад, “KML/KMZ” хэсгийг сонгоно:
11 - Зөв тэмдгийг дарж, “Download”-ыг дарна:
7.2.2 - Өгөгдлийн санг Content Partners Panel-д байршуулах
1 - Google Maps Content Partners Panel аккаунт руу шилжье: https://contentpartners.maps.google.com/
2 - Энд дарна:
3 - Энд байршуулж буй файлынхаа нэрийг оруулж бичнэ. Энэхүү нэр нь Google Maps дээр харагдахгүй. Тиймээс үүнийг өөртөө эвтэйхэн байдлаар үүсгээрэй.
4 - Тэгээд “Data type” дээр дараад “Roads”-ыг сонгоно.
5 - Энэ том цонхонд Та мэдээллийг чинь шалгах шинжээчдэд тайлбар өгөх боломжтой. Жишээ нь, би тэдэнд голдуу англиар бичиж, миний өгөгдлүүдийг хаанаас шалгаж болох эх үүсвэрийн холбоосуудыг тэдэнд өгдөг.
Жишээ:
6 - Дараа нь “Next”-ийг дарж байршуулах хуудас руу орно. Бидний Google My Maps-аас дөнгөж сая татаж авсан KML-файлыг сонгохдоо энд дараарай:
7.3. Орох хаалттай хувийн замыг нэмж оруулах (хаалгатай эсвэл хаалт бүхий)
Хаалттай газруудад замууд бас байдаг. Жишээ нь, эмнэлэг эсвэл сургуулийн газар дээрх замууд. Ийм замууд руу ороход ихэнхдээ хаалга, хаалтаар хашсан байдаг бөгөөд ийм зам руу гудамжнаас орж болдоггүй. Аз болоход тусгай хаалттай зам оруулах боломж Google Maps-д байдаг.
Google Maps дээр маршрут зохиох үед тийм зам дараах байдлаар харагдана:
Түүнээс гадна хувийн зам зураг дээр арай өөр өнгөтэй байх болно гэдгийг тэмдэглэе:
Ингээд хаалттай зам тавих ажиллагаанд оръё. Хаалттай зам тавих ажиллагаа ердийн зам тавихтай яг ижил. Гэхдээ бид тодорхой болгох үүднээс үйлдлийнхээ алгоритмыг дахин давтъя.
7.3.1 - Гео өгөгдөл бүхий файлыг Google My Maps-д үүсгэнэ
1 - https://mymaps.google.com/ холбоосоор орно
2 - “Create new map" товчлуурыг дарна:
3 - Бидний өмнө Гүүгл газрын зураг нээгдэх ба бид түүн дээр дурын объектыг тавьж болно. Энд таны үүсгэсэн газрын зургийн өөрийнх нь нэр ба объектуудын давхаргын нэрийг өөрчилж болно:
4 - Зургийг “Satellite View” форматад шилжүүлэхэд энд дарна:
5 - Одоо бид энд дарж, энэ хэсгийг сонгох хэрэгтэй:
6 - Дараа нь бид замын шугамыг газрын зураг дээр зурна:
7 - Энэ талбар дээр Та энэ гудамжны нэрийг бичиж болно (хэрэв гудамжны нэрийг зураг дээр харагдуулахыг хүсвэл):
8 - Үүсгэсэн замын зураг олон нийтэд харагдахуйц болсны дараа энэ гудамжны нэр дараах маягаар харагдана:
9 - Одоо бид үүсгэсэн өгөгдлийн сангаа татаж авах хэрэгтэй
10 - Үүний тулд энд дараад, “KML/KMZ” хэсгийг сонгоно:
11 - Зөв тэмдгийг дарж, “Download”-ыг дарна:
7.3.2 - Өгөгдлийн санг Content Partners Panel-д байршуулах
1 - Google Maps Content Partners Panel аккаунт руу шилжье: https://contentpartners.maps.google.com/
2 - Энд дарна:
3 - Энд байршуулж буй файлынхаа нэрийг оруулж бичнэ. Энэхүү нэр нь Google Maps дээр харагдахгүй. Тиймээс үүнийг өөртөө эвтэйхэн байдлаар үүсгээрэй:
4 - Цаашлаад “Data type” хэсэгт дарж, “Road closures”-ыг сонгоно.
(!) Бид энд хаалга, хашилтаар хаагдсан замуудыг ингэж тэмдэглэж байгааг сануулъя. Хүснэгт бөглөх санал бүхий бичвэр доор гарч ирнэ. Түүнийг бөглөх хэрэггүй.
5 - Та энэ цонхонд таны мэдээллийг шалгах Гүглийн шинжээчдэд тайлбар өгөх боломжтой. Тухайн зам яагаад хаалттай байдгийг шинжээчдэд заавал ойлгуулаарай (жишээ нь, замыг хаалга, хашилтаар хаадгийг тайлбарлаарай):
6 - Дараа нь “Next”-ийг дарж байршуулах хуудас руу орно. Бидний Google My Maps-аас дөнгөж сая татаж авсан KML-файлыг сонгохдоо энд дараарай:
7.4 - Замын хөдөлгөөний чиглэлийг өөрчилье
Заримдаа хотын захирагчид замын хөдөлгөөнийг өөрчилдөг. Зүг заагч төхөөрөмж замаар явах боломжийг үнэн зөв заадаг байхын тулд Google Maps төхөөрөмж дэх замын чиглэлийг өөрчлөх боломж олгодог.
Чиглэлийг солихоос өмнөх ба сольсны дараах жишээ энэ байна:
Зам байгуулах явц нь бид ердийн замыг яаж зурдагтай яг ижил юм.
7.4.1 - Гео өгөгдөл бүхий файлыг Google My Maps-д үүсгэнэ
1 - https://mymaps.google.com/ холбоосоор орно
2 - “Create new map" товчлуурыг дарна:
3 - Бидний өмнө Гүүгл газрын зураг нээгдэх ба бид түүн дээр дурын объектыг тавьж болно. Энд таны үүсгэсэн газрын зургийн өөрийнх нь нэр ба объектуудын давхаргын нэрийг өөрчилж болно:
4 - Зургийг “Satellite View” форматад шилжүүлэхэд энд дарна:
5 - Одоо бид энд дарж, энэ хэсгийг сонгох хэрэгтэй:
6 - Дараа нь бид замын шугамыг газрын зураг дээр зурна:
(!) Одоохондоо үүгээр өндөрлөе. Дараачийн үйлдлүүдийг бид өгөгдлийн санг байршуулах шатанд хийх болно.
7 - Одоо бид үүсгэсэн өгөгдлийн сангаа татаж авах хэрэгтэй
8 - Үүний тулд энд дараад, “KML/KMZ” хэсгийг сонгоно:
9 - Зөв тэмдгийг дарж, “Download”-ыг дарна:
7.4.2 - Өгөгдлийн санг Content Partners Panel-д байршуулах
(!) Яг энэ шатанд бид зам дээрх хөдөлгөөний чиглэлийг өөрчлөхийг хүсч буйгаа Google Maps-ийн дэмжих албанд тайлбарлах хэрэгтэй болно.
1 - Google Maps Content Partners Panel аккаунт руу шилжье: https://contentpartners.maps.google.com/
2 - Энд дарна:
3 - Энд байршуулж буй файлынхаа нэрийг оруулж бичнэ. Энэхүү нэр нь Google Maps дээр харагдахгүй. Тиймээс үүнийг өөртөө эвтэйхэн байдлаар үүсгээрэй.
4 - Цаашлаад “Data type” хэсэгт дарж, “Roads”-ыг сонгоно.
(!) 5 - Бид энэ хэсэгт замын чиглэлийг яаж өөрчлөх хүсэлтэйгээ маш тодорхой бичих хэрэгтэй. Англи хэл дээр бичнэ. Тодорхой болгох зорилгоор Та шаардлагатай холбоосууд өгч, бас холбогдох зураг ба фото зургуудыг хавсаргаж болно:
6 - Дараа нь “Next”-ийг дарж байршуулах хуудас руу орно. Бидний Google My Maps-аас дөнгөж сая татаж авсан KML-файлыг сонгохдоо энд дараарай:
7.5 - Нэг замаас нөгөө замруу эргэлт хийх боломжийг нэмж оруулах
Замын цагдаа уулзвар дээр эргэлт хийх хөдөлгөөнийг хориглох эсвэл зөвшөөрөх нь олонтаа байдаг. Ийм шинэчлэлүүдийг Google Maps дээр нэмэх боломж бас байдаг. Нэмж оруулах арга нь өмнөх хэсгийнхтэй ижил юм.
Уулзвар дээр зүүн тийш эргэхийг хориглочихсон байсан жишээ энд байна. зураг дээр биднийг өөрчлөлт хийхээс өмнө ба хойно навигатор дээрх маршрутыг хийсэн жишээ байна.
7.5.1 - Гео өгөгдөл бүхий файлыг Google My Maps-д үүсгэнэ
1 - https://mymaps.google.com/ холбоосоор орно
2 - “Create new map" товчлуурыг дарна:
3 - Бидний өмнө Гүүгл газрын зураг нээгдэх ба бид түүн дээр дурын объектыг тавьж болно. Энд таны үүсгэсэн газрын зургийн өөрийнх нь нэр ба объектуудын давхаргын нэрийг өөрчилж болно:
4 - Зургийг “Satellite View” форматад шилжүүлэхэд энд дарна:
5 - Одоо бид энд дарж, энэ хэсгийг сонгох хэрэгтэй:
6 - Дараа нь бид буруу чиглэлтэй замыг олж, бүхэл замын дагуу шугам татна:
(!) Энэ шатанд түр завсарлая. Дараагийн үйлдлүүдийг бид энэ эргэлтийг байршуулах шатанд гүйцэтгэнэ.
7 - Одоо бид үүсгэсэн өгөгдлийн сангаа татаж авах хэрэгтэй
8 - Үүний тулд энд дараад, “KML/KMZ” хэсгийг сонгоно:
9 - Зөв тэмдгийг дарж, “Download”-ыг дарна:
7.5.2 - Өгөгдлийн санг Content Partners Panel-д байршуулах
(!) Яг энд л бид замын тодорхой уулзвар дээр эргэлт хийх боломжийг хасахыг хүсч буйгаа Google Maps-ын дэмжих албанд тайлбарлах хэрэгтэй болно.
1 - Google Maps Content Partners Panel аккаунт руу шилжье: https://contentpartners.maps.google.com/
2 - Энд дарна:
3 - Энд байршуулж буй файлынхаа нэрийг оруулж бичнэ. Энэхүү нэр нь Google Maps дээр харагдахгүй. Тиймээс үүнийг өөртөө эвтэйхэн байдлаар үүсгээрэй.
4 - Цаашлаад “Data type” хэсэгт дарж, “Roads”-ыг сонгоно.
(!) 5 - Бид энэ хэсэгт замын чиглэлийг яаж өөрчлөх хүсэлтэйгээ маш тодорхой бичих хэрэгтэй. Англи хэл дээр бичнэ. Тодорхой болгох зорилгоор Та шаардлагатай холбоосууд өгч, бас холбогдох зураг ба фото зургуудыг хавсаргаж болно.
Жишээ нь, би: “Энх тайвны өргөн чөлөөгөөр зүүнээс баруун руу зорчих хөдөлгөөний үеэр Олимпийн гудамж руу баруун тийш (урагш) эргэхийг хориглосон байна” гэж бичнэ
6 - Дараа нь “Next”-ийг дарж байршуулах хуудас руу орно. Бидний Google My Maps-аас дөнгөж сая татаж авсан KML-файлыг сонгохдоо энд дараарай:
7.6 - Замыг Google Maps-аас хасах
Замыг хасахын тулд бид энэ замын дагуу шугам зураад, дараа нь байршуулах үе шатанд бид юуг солихыг хүсч буйгаа Гугл-ийн мэргэжилтнүүдэд тайлбарлах хэрэгтэй болно.
7.6.1 - Гео өгөгдөл бүхий файлыг Google My Maps-д үүсгэнэ
1 - https://mymaps.google.com холбоосоор орно
2 - “Create new map" товчлуурыг дарна:
3 - Бидний өмнө Гүүгл газрын зураг нээгдэх ба бид түүн дээр дурын объектыг тавьж болно. Энд таны үүсгэсэн газрын зургийн өөрийнх нь нэр ба объектуудын давхаргын нэрийг өөрчилж болно:
4 - Зургийг “Satellite View” форматад шилжүүлэхэд энд дарна:
5 - Одоо бид энд дарж, энэ хэсгийг сонгох хэрэгтэй:
6 - Дараа нь бид хасахыг хүсч буй тэр замынхаа дагуу шугам татна:
(!) Энэ үе шатанд түр завсарлая. Дараагийн үйлдлүүдийг бид замын энэ хэсгийг байршуулах шатанд гүйцэтгэнэ.
7 - Одоо бид үүсгэсэн өгөгдлийн сангаа татаж авах хэрэгтэй
8 - Үүний тулд энд дараад, “KML/KMZ” хэсгийг сонгоно:
9 - Зөв тэмдгийг дарж, “Download”-ыг дарна:
7.6.2 - Өгөгдлийн санг Content Partners Panel-д байршуулах
(!) Яг энэ үе шатанд бид энэ замын хэсгийг хасахыг хүсч буйгаа Гүгл-ийн мэргэжилтнүүдэд тайлбарлах хэрэгтэй болно.
1 - Google Maps Content Partners Panel аккаунт руу шилжье: https://contentpartners.maps.google.com/
2 - Энд дарна:
3 - Энд байршуулж буй файлынхаа нэрийг оруулж бичнэ. Энэхүү нэр нь Google Maps дээр харагдахгүй. Тиймээс үүнийг өөртөө эвтэйхэн байдлаар үүсгээрэй.
4 - Цаашлаад “Data type” хэсэгт дарж, “Roads”-ыг сонгоно.
(!) 5 - Энэ үе шатанд бид: энэ зам одоо байхаа болсон учир замын энэ хэсгийг хасахыг хүсч буйгаа бичих хэрэгэй болно. Англи хэл дээр бичнэ. Тодорхой болгох үүднээс та холбоосууд, screenshots хавсаргах боломжтой.
6 - Дараа нь “Next”-ийг дарж байршуулах хуудас руу орно. Бидний Google My Maps-аас дөнгөж сая татаж авсан KML-файлыг сонгохдоо энд дараарай:
8 - Парк эсвэл ногоон бүсийг Google Maps-д хэрхэн нэмж оруулах вэ
Энэ хэсэгт та хотын ногоон байгууламжийг нэмснээрээ картыг хэрхэн үзэсгэлэнтэй болгохыг мэдэж авна. Үр нөлөө нь ийм байх боломжтой:
8.1 - Гео өгөгдөл бүхий файлыг Google My Maps-д үүсгэнэ
1 - https://mymaps.google.com/ холбоосоор орно
2 - “Create new map" товчлуурыг дарна:
3 - Бидний өмнө Гүүгл газрын зураг нээгдэх ба бид түүн дээр дурын объектыг тавьж болно. Энд таны үүсгэсэн газрын зургийн өөрийнх нь нэр ба объектуудын давхаргын нэрийг өөрчилж болно:
4 - Зургийг “Satellite View” форматад шилжүүлэхэд энд дарна:
5 - Үүний дараа карт дээр байхгүй байгаа ногоон байгууламж эсвэл паркийг олцгооно:
6 - Одоо бид энд дарж, энэ хэсгийг сонгох хэрэгтэй:
7 - Тэгээд энэ бүсийг периметрээр тойруулан зурна:
8 - Ингээд бидний объект бэлэн боллоо:
9 - Одоо та үүсгэсэн объектын нэр өгч энд бичээрэй. Нэр нь олон нийтэд харагдахгүй учир тийм ч чухал биш. Танд л ойлгомжтой байхад хангалттай.
10 - Объектын нэрийг хадгалсны дараа энэ гарч ирнэ:
11 - Одоо бид үүсгэсэн өгөгдлийн сангаа татаж авах хэрэгтэй
12 - Үүний тулд энд дараад, “KML/KMZ” хэсгийг сонгоно:
13 - Зөв тэмдгийг дарж, “Download”-ыг дарна:
8.2 - Өгөгдлийн санг Content Partners Panel-д байршуулах
1 - Google Maps Content Partners Panel аккаунт руу шилжье: https://contentpartners.maps.google.com/
2 - Энд дарна:
3 - Энд байршуулж буй файлынхаа нэрийг оруулж бичнэ. Энэхүү нэр нь Google Maps дээр харагдахгүй. Тиймээс үүнийг өөртөө эвтэйхэн байдлаар үүсгээрэй:
4 - Тэгээд “Data type” дээр дараад “Parks”-ыг сонгоно.
5 - Энэ том цонхонд Та мэдээллийг чинь шалгах шинжээчдэд тайлбар өгөх боломжтой. Жишээ нь, би тэдэнд голдуу англиар бичиж, миний өгөгдлүүдийг хаанаас шалгаж болох эх үүсвэрийн холбоосуудыг тэдэнд өгдөг.
Жишээ:
6 - Дараа нь “Next”-ийг дарж байршуулах хуудас руу орно. Бидний Google My Maps-аас дөнгөж сая татаж авсан KML-файлыг сонгохдоо энд дараарай:
9 - Явган хүний зам, жимийг Google Maps-д хэрхэн нэмж оруулах вэ
Энэ хэсэгт би та бүхэнд зөвхөн явган зорчигчид явж болох зам, жимийг хэрхэн нэмж оруулахыг үзүүлнэ. Түүнээс гадна ийм алгоритмаар дугуйн замыг нэмж болдог гэдгийг тэмдэглэе.
Газрын зураг дээр энэ нь яг ингэж харагдах болно:
9.1 - Гео өгөгдөл бүхий файлыг Google My Maps-д үүсгэнэ
1 - https://mymaps.google.com/ холбоосоор орно
2 - “Create new map" товчлуурыг дарна:
3 - Бидний өмнө Гүүгл газрын зураг нээгдэх ба бид түүн дээр дурын объектыг тавьж болно. Энд таны үүсгэсэн газрын зургийн өөрийнх нь нэр ба объектуудын давхаргын нэрийг өөрчилж болно:
4 - Зургийг “Satellite View” форматад шилжүүлэхэд энд дарна:
5 - Одоо бид энд дарж, энэ хэсгийг сонгох хэрэгтэй:
6 - Тэгээд газрын зураг дээр явган замын шугамыг зураад, түүнийг объект хэлбэрээр хадгална:
7 - Одоо бид үүсгэсэн өгөгдлийн сангаа татаж авах хэрэгтэй
8 - Үүний тулд энд дараад, “KML/KMZ” хэсгийг сонгоно:
9 - Зөв тэмдгийг дарж, “Download”-ыг дарна:
9.2 - Өгөгдлийн санг Content Partners Panel-д байршуулах
1 - Google Maps Content Partners Panel аккаунт руу шилжье: https://contentpartners.maps.google.com/
2 - Энд дарна:
3 - Энд байршуулж буй файлынхаа нэрийг оруулж бичнэ. Энэхүү нэр нь Google Maps дээр харагдахгүй. Тиймээс үүнийг өөртөө эвтэйхэн байдлаар үүсгээрэй.
4 - Тэгээд “Data type” дээр дараад “Trails”-ыг сонгоно.
5 - Энэ том цонхонд Та мэдээллийг чинь шалгах шинжээчдэд тайлбар өгөх боломжтой. Жишээ нь, би тэдэнд голдуу англиар бичиж, миний өгөгдлүүдийг хаанаас шалгаж болох эх үүсвэрийн холбоосуудыг тэдэнд өгдөг.
Жишээ:
6 - Дараа нь “Next”-ийг дарж байршуулах хуудас руу орно. Бидний Google My Maps-аас дөнгөж сая татаж авсан KML-файлыг сонгохдоо энд дараарай:
10 - Зогсоолуудыг Google Maps-д нэмж оруулцгаая
Энэ хэсэгт би та бүхэнд зогсоолуудыг Google Maps-д хэрхэн нэмж оруулах талаар үзүүлнэ. Гэхдээ эхлээд зогсоолуудыг шууд хоёр аргаар нэмж оруулахыг зөвлөж, тайлбарлая:
1 - Зогсоолын периметрийг зурдаг хэлбэрээр:
2 - POI - Point of Interests /сонирхлын цэг/ маягаар:
Эдгээр нь хамгийн эхэнд мэдэх хэрэгтэй маш чухал мэдээлэл юм. Зогсоолуудын периметрийг зурах нь түүнийг газрын зураг дээр сайн харагдах боломж олгодог.
Харин POI тэмдэг байх нь Google Maps-ын хайлтаар хэрэгтэй зогсоолуудаа түргэн олох боломж хүнд олгоно. Google Maps-д хайхдаа “Parking” хэмээх үгйиг бичээд л олон тооны зогсоолыг хэрхэн харж болох жишээ энд байна:
Чухам ийм учраас эдгээр объектуудыг хоёр төрлөөр байршуулах нь чухал байдаг.
10.1 - Гео өгөгдөл бүхий файлыг Google My Maps-д үүсгэнэ
1 - https://mymaps.google.com/ холбоосоор орно
2 - “Create new map" товчлуурыг дарна:
3 - Бидний өмнө Гүүгл газрын зураг нээгдэх ба бид түүн дээр дурын объектыг тавьж болно. Энд таны үүсгэсэн газрын зургийн өөрийнх нь нэр ба объектуудын давхаргын нэрийг өөрчилж болно:
4 - Зургийг “Satellite View” форматад шилжүүлэхэд энд дарна:
5 - Одоо бид энд дарж, энэ хэсгийг сонгох хэрэгтэй:
6 - Үүний дараа газрын зураг дээр байхгүй байгаа зогсоолыг олно:
7 - Зогсоолын энэ хэсгийг периметрээр дугуйлна:
8 - Одоо бидний объект бэлэн боллоо:
9 - Объектын нэрийг бичнэ. Газрын зурагт дээрх зогсоолын нэр нь харагдах учир нэрээ зөв өгөхийг хичээгээрэй. Үүнээс гадна та тайлбартаа зогсоолын нэрийг өөрийн хэл дээр оруулж болно.
Бас нэг маш чухал ойлголт бий. Зогсоолууд нээлттэй ба хаалттай байдаг (жишээ нь, бизнес төвийн газар дээрх зогсоол). Хүмүүс энэ зогсоол нээлттэй юу, эсвэл хувийнх уу гэдгийг баримжаалж ойлгохын тулд бид эртнээс хоёр төрлийн зогсоолыг бүртгүүлдэг: хувийн машины зогсоол (private car parking) ба ердийн зогсоол (car parking).
Үүний ачаар хүн зогсоолын төрлийг шууд мэдэх хэрэгтэй
10 - Объектын нэрийг хадгалсны дараа энд гарч ирнэ:
11 - Гэхдээ болоогүй ээ. Одоо бид энэ зогсоолдоо зориулж POI (point of interest) байгуулах хэрэгтэй. Үүний тулд энд дарна:
12 - Дараа нь зогсоолын газар дээр хулганаараа зүгээр л товшчихно. Одоо бидний POI (сонирхлын цэг) гарч ирнэ:
13 - Нэр ба тайлбарыг та өмнө нь зогсоолын периметрийг хийсэн шигээ яг тэгж хийх хэрэгтэй:
14 - Дараа нь энэ POI-г хадгалаарай:
15 - Хоёр төрлийн объектууд (зогсоолын периметр ч, POI ч) нэг үе давхарга дээр байрлах ёстой:
16 - Одоо бид үүсгэсэн өгөгдлийн сангаа татаж авах хэрэгтэй
17 - Үүний тулд энд дараад, “KML/KMZ” хэсгийг сонгоно:
18 - Зөв тэмдгийг дарж, “Download”-ыг дарна:
10.2 - Гео өгөгдөл бүхий файлыг Google My Maps-д үүсгэнэ
1 - Google Maps Content Partners Panel аккаунт руу шилжье: https://contentpartners.maps.google.com/
2 - Энд дарна:
3 - Энд байршуулж буй файлынхаа нэрийг оруулж бичнэ. Энэхүү нэр нь Google Maps дээр харагдахгүй. Тиймээс үүнийг өөртөө эвтэйхэн байдлаар үүсгээрэй.
4 - Тэгээд “Data type” дээр дараад “Other”-ыг сонгоно.
(!) 5 - Та зогсоолыг байршуулж буйгаа тэнд заавал бичээрэй. Шаардлагатай бол машин байрлуулах талаар нэмэлт мэдээллийг оруулаарай.
6 - Дараа нь “Next”-ийг дарж байршуулах хуудас руу орно. Бидний Google My Maps-аас дөнгөж сая татаж авсан KML-файлыг сонгохдоо энд дараарай:
11 - Компанийг Google Maps-д нэмж оруулъя (“point of interests” - POI)
Google Maps нь Content Partners Panel-ийн тусламжтайгаар салангид байгууллагуудыг бөөнөөр нь нэмж оруулах боломж олгодог. Энэ нь хот ба бүс нутгийн газрын зургийн хэлтсийнхэнд олон байгууллагыг нэг дор нэмж оруулах шаардлагатай болбол ашигтай байж болно. Жишээ нь, дүүргийн захиргаа, сургууль, цэцэрлэг болон бусад объектуудыг зураг дээр бөөнөөр нь ачаалах үед.
Дэд бүтцийн объектуудыг хоёр аргаар оруулж болно:зургаар (KML-файл) ба объект байршуулах. Би газрын зураг дээр ажиллах алгоритмыг доор тайлбарлаж бичье. Хэрэв та байршуулах хоёр дахь аргыг сонирхож байвал эндээс тодорхой уншаарай:
11.1 - Гео өгөгдөл бүхий файлыг Google My Maps-д үүсгэнэ
1 - https://mymaps.google.com/ холбоосоор орно
2 - “Create new map" товчлуурыг дарна:
3 - Бидний өмнө Гүүгл газрын зураг нээгдэх ба бид түүн дээр дурын объектыг тавьж болно. Энд таны үүсгэсэн газрын зургийн өөрийнх нь нэр ба объектуудын давхаргын нэрийг өөрчилж болно:
4 - Зургийг “Satellite View” форматад шилжүүлэхэд энд дарна:
5 - Дараа нь нэмж оруулахыг хүсч буй объектын байршлыг зураг дээрээс олно:
6 - Одоо бид энд, дараа нь энэ компаний байршил дээр дарах хэрэгтэй. Энэ цэгийг тухайн байгууллагын байр луу орох хаалганы дэргэд тавихыг зөвлөж байна (ингэвэл орох хаалгыг олоход хүмүүст эвтэйхан байх болно) :
7 - Тэгээд энэ объектын нэр болон түүний ангилалыг бичиж оруулна (жишээ нь, “хүүхдийн цэцэрлэг” ангилал). Түүнээс гадна та объектын нэрийн хувилбарыг эх хэл дээрээ мөн англи хэл дээр бичих боломжтой:
8 - Үүний дараа энэ POI-г хадгална:
9 - Одоо бид үүсгэсэн өгөгдлийн сангаа татаж авах хэрэгтэй
10 - Үүний тулд энд дараад, “KML/KMZ” хэсгийг сонгоно:
11 - Зөв тэмдгийг дарж, “Download”-ыг дарна:
11.2 - Өгөгдлийн санг Content Partners Panel-д байршуулах
1 - Google Maps Content Partners Panel аккаунт руу шилжье: https://contentpartners.maps.google.com/
2 - Энд дарна:
3 - Энд байршуулж буй файлынхаа нэрийг оруулж бичнэ. Энэхүү нэр нь Google Maps дээр харагдахгүй. Тиймээс үүнийг өөртөө эвтэйхэн байдлаар үүсгээрэй
4 - Тэгээд “Data type” дээр дараад “Points of interests”-ыг сонгоно.
5 - Энэ том цонхонд Та мэдээллийг чинь шалгах шинжээчдэд тайлбар өгөх боломжтой. Жишээ нь, би тэдэнд голдуу англиар бичиж, миний өгөгдлүүдийг хаанаас шалгаж болох эх үүсвэрийн холбоосуудыг тэдэнд өгдөг.
Жишээ:
6 - Дараа нь “Next”-ийг дарж байршуулах хуудас руу орно. Бидний Google My Maps-аас дөнгөж сая татаж авсан KML-файлыг сонгохдоо энд дараарай:
12 - Объектыг Google Maps-аас хэрхэн устгах вэ?
Хасах зарчмууд нь объектыг зурагт оруулахтай ижил:
1 - Та устгах гэж буй объектын дүрсийг бүтнээр нь үзүүлэх хэрэгтэй (жишээлбэл объектын периметрийн дагуу зурах)
2 - Дараа нь Content Partners Panel-аар дамжуулж Google-д байршуулан, энэ объектыг ямар учраас зургаас устгах хэрэгтэй талаар тайлбар өгөх хэрэгтэй
3 - Гуглийн мэргэжилтнүүд таны мэдээллийг шалгаж, түүнийг устгах болно
Та энэ нийтлэлийн 7.6.-р хэсгээс жишээг олох боломжтой. Тэнд би замыг Google Maps-аас хэрхэн устгах боломжтой жишээг үзүүлсэн.
13 - Бусад төрлийн объектуудыг Google Maps-д хэрхэн нэмж оруулах вэ
Миний дээр бичсэнчлэн Google Maps-д асар олон объектыг нэмэх боломж бий. Тэднийг энд тоочих нь илүүц буй. Учир нь тухайн нийтлэлийн зорилго бол Content Partners Panel ба Google My Maps дээр ажиллах зарчмуудыг үзүүлэх явдал билээ. Төрөл бүрийн объектуудад тавигдах шаардлагуудыг та Google Maps-ийн help information-ээс олж болно.
Энэхүү нийтлэл танд Google Maps Content Partners дээр хэрхэн объект нэмж хасах тухай ойлголтыг өгч чадсан гэдэгт итгэж байна. Хэрэв танд нэмэлт тодруулах зүйл гарвал сошиалаар надтай холбогдоорой.
Нийтлэлтэй холбоотой бүх асуудлаар надтай холбогдоорой: Александр Бакалов
Top comments (0)